
Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу
чимээгүй оршино номноос 2006
Monday, 10 November 2008
Намрын шувуу
at 21:24 4 comments
Posted by Бямбажаргал
Цаг хугацаанаас

Цаг хугацаанаас
Алгаа дэлгэхэд нисэн одох гэрэлт шувууг атган хоцорном
Цаг хугацаанаас
Усны мандал дахь өнчин сар санаа алдахад цэцэг дэлбээлэхийг үзнэм
Цаг хугацаанаас
Шаргал өвсний уйлалдаан огторгуйд цуурайтахыг сонсном
Цаг хугацаанаас
Асуухад минь асуултаар хариулах дуугүй бурханыг олж ярилцнам
Цаг хугацаанаас................2008.2сар seul
at 20:44 1 comments
Posted by Бямбажаргал
Monday, 13 October 2008
.

Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгын хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Эрээд олдоогүй утга учир цонхны минь цаана өндийдөг
at 10:53 0 comments
Labels: Шүлгүүд Posted by Бямбажаргал
Sunday, 12 October 2008
Ширгээгүй хүлээлт

Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
at 08:39 3 comments
Labels: Хайрын шүлгүүд Posted by Бямбажаргал
Нүдэнд чинь
Хархан нүдний чинь толинд өөрийгөө ширтэн зогсоход
Ханхай цээж минь амь орж чинийх мэт болмуй
Гэрэлд шатах эрвээхэй мэт нүдэн дотор чинь орж шатаад
Гил шөнийн зүүдээ хүртэл чиний нүдээр дүүргэсэн
Нүдээрээ чи сэтгэлийг минь нэгжин ширтэхүйд
Нүгэлээ нуугаад чамд л анх дурласан гэж хэлмээр
Нүд чинь надад намайг мартуулна бас сануулна
Нөмгөн модод шиг тийм гунигтай тийм гоо үзэсгэлэнтэй
at 07:56 0 comments
Labels: Хайрын шүлгүүд Posted by Бямбажаргал
Чамдаа
Дүрлэгэр алаг нүдний чинь гуниг суугаагүй харцаар
Дүүрэн гуниг тээсэн бодлын шувуугаа үргээдэг
Гэгээрүү тэмүүлсэн ялдам аашаар чинь
Ганцаардлын жаварт бээрсэн сэтгэлээ дулаацуулдаг
Содонхон цангинасан инээдийг чинь
Солиогүй өмссөн гунигын нөмрөгөө тайлдаг
Эгэлээр минь хайрласан цагаахан хайраар чинь
Эр хүн би өөрийгөө чимдэг ээ
Хэнз яргуй намайг чимдэг шиг
Хэмжээгүй хайр чинь намайг чимдэг ээ
20 насандаа бичиж байлаа гэж 20 насаа гэж ...........
at 07:54 1 comments
Labels: Хайрын шүлгүүд Posted by Бямбажаргал
Би чамд тийм л хайртай
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай
at 07:51 1 comments
Labels: Хайрын шүлгүүд Posted by Бямбажаргал

